БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ЗАЛУУСЫН ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО
2015-05-21 ОРХОН
orkhon.aimag 367

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ЗАЛУУСЫН ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

         “Бүх нийтээр мод тарих тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг мөн Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамнаас 2015 онд гаргасан Нэг сая мод ургуулах бүх нийтийн хөдөлгөөнд Монголын Залуучуудын Холбоо нэгдэн 5-р сарыг Ногоон сар болгон зарласантай холбогдуулан Орхон аймагтаа Залуучуудын төгөлтэй болох зорилготойгоор Сархиа уулын энгэрт Залуучуудын холбооны тэргүүлэгч  салбар зөвлөлийн залуус Мод үржүүлгийн газар, “Эрдэнэт Ус” ОНӨҮГ-тай  хамтран 200 мод тарьлаа. Мөн усалгаа арчилгааг залуус маань өөрсдөө хариуцан ажиллаж байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..