2015-08-07 ОРХОН
orkhon.aimag 376

МЗХ-НЫ ТӨВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭРДЭНЭТ ХОТОД

          Монголын Залуучуудын Холбооны орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн удирдлагын багийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Монголын Залуучуудын Холбооны стратеги төлөвлөгөөг танилцуулах, орон нутгийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж төвийн бүсийн залуучуудын стратеги төлөвлөгөөнд тусган боловсруулах зорилготой 200 гаруй залуу төлөөлөгчдийн чуулга уулзалтыг 2015 оны 8-р сарын 7,8,9 ны өдрүүдэд Орхон аймаг Эрдэнэт хотод 6 жил завсардаад байсан чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг төвийн бүсийн Залуучуудын чуулга уулзалтанд Улаанбаатар, Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Хөвсгөл, Дундговь  аймгуудын орон нутгийн салбар бүрийн шилдэг залуус хүрэлцэн ирж санал бодлоо хэлэлцүүлэн оролцсон ба Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК- тай хамтран зохион байгуулж спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан ба уг тэмцээнд нийлбэр дүнгээр Булган аймгийн Залуучуудын Холбооныхон шилдгээр шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Сэтгэгдэл ачааллаж байна ..