18.	МЗХ-С ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХИЙСЭН АЖИЛ
2015-11-18 ОРХОН
orkhon.aimag 368

18. МЗХ-С ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХИЙСЭН АЖИЛ

 МЗХ-оос ирсэн төлөөлөгчийг хүлээн авч Орхон аймагт өрнөж байгаа Хулгайчгүй Эрдэнэт хөдөлгөөний үйл явцтай танилцуулж дараа дараачийн хийх ажлын төлөвлөгөө гаргасан.

“Хулгайчгүй Эрдэнэт “ Үндэсний хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хийсэн.

-          Тэргүүлэгч гишүүдийн уулзалтыг зохион байгуулсан

-          МЗХ-с ирсэн төлөөлөгчид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа товч танилцуулж, 2016 оны төлөвлөгөөг гаргах тал дээр зөвлөгөө авсан

-          Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийн болон дэргэдэх клубууд, салбар зөвлөлийн бүртгэлийг гаргаж өгсөн

-          Ард иргэдээс “Хулгайчгүй Монгол ” хөдөлгөөний талаар санал асуулгаавсан /Нас насны ангилалтай түүврийн аргаар  400 хүнээс судалгаа авсан /

-          Орхон аймагт 1992-оос 2015 оны хооронд болсон хар үйл явдлын санал асуулгын хайрцаг аялуулж иргэдээс санал авах ажлыг амжилттай эхлүүлсэн /утас-94401800/

-          “Хулгайчгүй Эрдэнэт” фэйсбүүк пэйж хуудсыг нээж , Орхон аймагт өрнөж байгаа “Хулгайчгүй Монгол ” хөдөлгөөний үйл явцыг цаг алдалгүй олон нийтэд түгээсэн

-          “Хулгайчгүй Монгол” Үндэсний хөдөлгөөний талаар МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын оролцсон нэвтрүүлгүүдийг Сонор HD, MBS, Эрдэнэт ТВ-р гаргасан

-          Эрдэнэт ТВ мэдээний доогуур үгэн зар урсгасан

-          Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТВ, 50 гаруй байгууллага аж ахуй нэгжрүү “Хулгайчгүй Монгол” Үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан албан тоотыг хүргүүлсэн

-          Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага болон ТББ-уудын жагсаалтыг гаргаж өгсөн

-          МЗХ-с ирсэн төлөөлөгч МЗХ-ны УХАГ газрын салбар нэгж хариуцсан мэргэжилтэн З.Мөнхцэцэг-г Эрдэнэт ТВ-ийн өглөө хөтөлбөрийн ярилцлаганд оруулсан

-          “Хулгайчгүй Монгол” Үндэсний хөдөлгөөний талаар ард иргэдтэй ярилцаж иргэдийн санал бодлыг сонсож, “Хулгайчгүй Эрдэнэт”  хөдөлгөөнд нэгдсэн иргэдийн зургийг постер бариулан зургуудыг авч олон нийтэд түгээсэн 

Сэтгэгдэл ачааллаж байна ..