.“ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛ ”ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, “ХУЛГАЙЧГҮЙ ЭРДЭНЭТ” ӨДӨРЛӨГ
2015-11-12 ОРХОН
orkhon.aimag 395

.“ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛ ”ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, “ХУЛГАЙЧГҮЙ ЭРДЭНЭТ” ӨДӨРЛӨГ

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа бөгөөд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний хүрээнд Орхон аймгийн залуучуудын холбоо орон нутагтаа 11 сарын 12-нд уулзалт зохион байгууллаа.  Уг уулзалтаар Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга аван иргэдийн санал бодлыг хуваалцсан юм. Энэхүү уулзалт өдөрлөгийг Орхон аймгийн Залуучуудын Холбоо зохион байгуулсан бөгөөд Монголын Залуучуудын Холбооны ЕНБД О.Алтансүх хүрэлцэн ирсэн бөгөөд  Монголын Залуучуудын Холбооны сургалт судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хар цагаан жагсаалтны талаар танилцуулга хийсэн билээ.

Хүндэт зочноор Дархан-Уул аймгийн дарга, тэргүүлэгч гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжигчид өргөнөөр оролцжээ. 

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний уулзалт, лекцэд ирсэн залуучуудын 70 орчим хувь нь төрийн байгууллагын ажил хөдөлмөр эрхэлж буй залуучууд, үлдсэн 30 хувь нь оюутан залуус байсан бөгөөд Эрдэнэт хотын залуус маш идэвхтэй оролцсон байна

Сэтгэгдэл ачааллаж байна ..