.“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”
2015-11-12 ОРХОН
orkhon.aimag 349

.“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”

   Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-ын ажиллагааг 2004 оноос эхлэн Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бөгөөд манай аймгийн хувьд Засаг Даргын ивээл дор 2 дахь удаа амжилттай зохион байгууллаа.

Уг ёслолын ажиллагаанд манай аймгийн 16 нас хүрч буй 450 хүүхэд оролцож шилдэг 15 хүүхдэд гарын бэлэг гардуулж, шилдэг 50 хүүхэд аймгийн удирдлагууд залуучуудын холбооны тэргүүн тэргүүлэгчдээс хүндэтгэлтэйгээр “Иргэний Үнэмлэх"- ээ гардан авлаа.

Энэ жилийн “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-ыг Орхон аймгийн Залуучуудын Холбоо, Дэлхийн Зөн ОУБ, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн боловсролын газар хамтран зохион байгуулж байна.

“Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааны зорилго нь Иргэний үнэмлэх гардан авч байгаа шилдэг тэргүүний сурагчдаар дамжуулан иргэн хүн эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой , хөдөлмөрч, хууль ёс заншилаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа билээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..